Шууд Chart

АНУ, Ираны хэлэлцээ амралтын өдрүүдэд эхэлж магадгүй

2026-04-17 14:16:31

Дональд Трамп дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Цагаан ордонд хэвлэл мэдээллийнхэнд хандаж, АНУ энэ амралтын өдрүүдэд Иран-тай нүүр тулан хэлэлцээ хийж магадгүй гэж мэдэгдлээ.

Тэрээр хоёр улсын хооронд байгуулсан түр гал зогсоох хэлэлцээрийг сунгах шаардлагагүй бөгөөд дуусахаас нь өмнө байнгын гал зогсоох буюу энхийн хэлэлцээрт хүрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлжээ. Мөн “Бид тохиролцоонд хүрэхэд маш ойрхон байна” хэмээн онцолж, хэлэлцээр амжилттай болбол ойрын хугацаанд албан ёсны мэдэгдэл хийх боломжтойг дурьджээ.

Түүнчлэн энхийн хэлэлцээр байгуулагдвал Пакистан-д очиж гарын үсэг зурах боломжийг авч үзнэ гэж хэлжээ. Трампын хэлснээр, ийм тохиролцоо нь АНУ-д стратегийн ач холбогдол бүхий Ормузын хоолойн аюулгүй байдал болон эрчим хүчний нийлүүлэлтийн тогтвортой байдлыг хангах ач холбогдолтой гэж үзэж байгаа аж.

Тэрээр Иран цөмийн зэвсэгтэй байх ёсгүй гэдгийг дахин нотолж, Ираны тал баяжуулсан уранаа хязгаарлах талаар тохиролцсон гэж мэдэгдсэн байна.


АНУ, Ираны хэлэлцээ амралтын өдрүүдэд эхэлж магадгүй  
Үзсэн: 105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй