БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ордос хотод өнөөдөр эхэлсэн “2026 оны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн”-д ӨҮДАШТ-ий аварга ОУХМ Т.Ариунзаяа -57кг /жин/ алтан медалийн төлөө Ардчилсан Солонгостой, МУГТ ДАШТ-й хошой хүрэл медальт Л.Энхрийлэн -63кг /жин/-д алтан медалийн төлөө Ардчилсан Солонгос улсын тамирчинтай барилдах бол ОУХМ С.Лхагвадулам -70кг /жин/-д хүрэл медалийн төлөө Энэтхэг улсын тамирчинтай барилдана.
Медалийн төлөөх барилдаанууд тун удахгүй 16:00 цагаас эхлэх ба шууд дамжуулалтыг judotv.com хаягаар үзэх боломжтой гэж Монголын Жүдо бөхийн Холбооноос мэдээллээ.
| Аваргын алтан медалийн төлөө өрсөлдөхөөр шалгарлаа | ||
| Үзсэн: 136 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.