“Улаанбаатар марафон” тавдугаар сарын 23-нд 11 дэх жилдээ Д.Сүхбаатарын талбайд болно.
Оролцогчдыг www.ulaanbaatar.marathon.mn цахим хуудсаар тавдугаар сарын 1-ний 17:00 цаг хүртэл бүртгэж байна.
Олон улсын гүйлтийн тэмцээнд оролцогчид өмнөх жилүүдийн адил 500 метрээс 42 км хүртэлх долоон төрөлд өрсөлдөх боломжтой.
Иймд хагас болон бүтэн марафонд оролцох гүйгчдэд зориулсан зөвлөгөө, мэдээллийг хүргэж байна.
Хооллолт, ус, ундаа:
- Нүүрс ус ихтэй хоол хүнс хэрэглэж, биеийн энерги, тэсвэрээ нэмэгдүүлээрэй.
- Уралдааны өмнө, явцын дунд болон дараа тогтмол бага багаар ус уух нь чухал. Хөлсөөр алдагдсан шингэнийг нөхөх нь биеийн тэнцвэрийг хадгална.
- Өмнө нь туршиж үзсэн энергийн ундаа хэрэглээрэй. Уралдааны үеэр шинэ зүйл туршихаас зайлсхийх нь зүйтэй.
Уралдааны тактик:
- Өөрийн хэмнэлээр гүйх: Эхлэлд хэт хурдлах нь ядаргаа үүсгэж, барианд хүрэх чадварыг бууруулдаг.
- Хурдаа зөв хуваарилах: Эхний хагаст жигд, хяналттай гүйж, сүүлийн хэсэгт аажмаар хурдаа нэмэх нь илүү үр дүнтэй.
- Сэтгэлзүйн бэлтгэл: Олон нийтийн дэмжлэг, хамт гүйгчдийн уур амьсгал нь гүйцэтгэлд эергээр нөлөөлдөг тул үүнийг давуу тал болгон ашиглаарай.
Эдгээр зөвлөгөөг дагаснаар та марафонд илүү бэлтгэлтэй, аюулгүй, үр дүнтэй оролцох боломжтой юм.
| “Улаанбаатар марафон-2026” гүйгчдэд зориулсан бэлтгэл, тактикийн зөвлөгөө | ||
| Үзсэн: 129 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.