Засгийн газрын хүүгийн дэмжлэгтэй зээлийн хөтөлбөрийг өргөтгөж, арилжааны банкуудтай байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулан, шинээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулан нийт санхүүжилтийг 70 тэрбумаар нэмэгдүүлж 200 тэрбум төгрөгт хүргэлээ.
Ингэснээр хаврын тариалалтын бэлтгэлийг шуурхай хангах, салбарын тогтвортой байдлыг дэмжих боломж бүрдэж байна.
Мөн зээлийг орон нутагт жигд хүртээмжтэй хүргэх, олголтын шат дамжлагыг хөнгөвчлөх талаарх анхаарч ажиллахыг арилжааны банкны удирдлагуудаас хүслээ гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.
Зээлийн багцыг зориулалтаар нь ангилбал:
1. ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГӨ- 185.0 тэрбум төгрөг
- Үр тариа, тос, тэжээлийн таримлын үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих- 130.00 тэрбум төгрөг хүртэл;
- Үр тариа, төмс, хүнсний ногооны үр үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих-5.00 тэрбум төгрөг хүртэл;
- Төмс, хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих- 40.00 тэрбум төгрөг хүртэл;
- Хүлэмжийн аж ахуй, мөөгний үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих- 5.00 тэрбум төгрөг хүртэл;
- Жимс жимсгэнийн үйлдвэрлэл эрхлэгчдийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих- 5.00 тэрбум төгрөг хүртэл;
2. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ -15.0 тэрбум төгрөг
- Төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд техник, тоног төхөөрөмж худалдан авах;
- Төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд услалтын систем худалдан авах;
- Хүлэмжийн аж ахуйн эрхлэгчдэд хүлэмжийн аж ахуй байгуулах, өргөтгөх.
| Тариалангийн салбарын санхүүжилтийг 70 тэрбум төгрөг болгон нэмэгдүүлэв | ||
| Үзсэн: 166 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.