Шууд Chart

Шатаж байсан гэрээс хоёр иргэнийг гаргаж, амь насыг нь аварчээ

2026-04-19 09:24:01

Булган аймгийн Рашаант сумын Хийморь хорооллын орчимд өнөөдөр /2026.04.18/Монгол гэр, хашаа шатаж байх үед эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан тус аймгийн цагдаагийн газрын цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлах ахлагч А.Баярхүү, хэв журмын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Даваадаш нар харж, гэрт унтаж байсан хоёр иргэнийг галын голомтоос гаргаж, амь насыг нь аварчээ.

Дээрх иргэдийг сумын эрүүл мэндийн төвд хүргэж, галыг иргэдийн хүчээр түргээ шуурхай унтраан нурманд оруулаад байна.

Цаг агаарын хувьд хүчтэй салхитай байсан бөгөөд хажуу айлын хашаа, гэр шатах эрсдэлээс урьдчилан сэргийллээ.


Шатаж байсан гэрээс хоёр иргэнийг гаргаж, амь насыг нь аварчээ  
Үзсэн: 112 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй