108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн дуудлага мэдээлэл, шуурхай тусламжийн үйлчилгээний алба 2026 оны 4 дүгээр сарын 13- 19-ний өдрийг хүртэлх чатбокс мессэж сувгаар нийт 1530 дуудлага мэдээлэл хүлээн авчээ.
Дуудлага мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар хүүхдийн эрх, хамгаалалын 294, зөвлөгөө хүссэн дуудлага 138, мэдээлэл хүссэн дуудлага 675, зорилтот бус 422, өргөдөл санал нэг бүртгэгдсэн байна.
Хамтарсан багт шилжүүлсэн дуудлага 291 байгаагаас аймгийн хэмжээнд 96 дуудлага, нийслэлийн хэмжээнд 195 дуудлага холбон зуучилсан байна. Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд 30 хүүхэд үйлчилгээ авсан байна.
| Хүүхдийн тусламжийн 108 утсанд 1530 дуудлага иржээ | ||
| Үзсэн: 140 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.