Америкийн нэгдсэн улс Куба улсын иргэдэд цагаачлалын бус нэвтрэх визийн хугацааг 5 хүртэл жил болгож хугацааг нь сунгалаа. АНУ-ын төрийн департаментын хэвлэлийн албаны орлогч дарга Мари Харф энэ тухай мэдээлжээ. Түүнээс гадна уг визийг олон удаагийнх болгож өөрчилсөн гэлээ. Үүнээс өмнө нь АНУ-д зорчиж байгаа Куба иргэдэд зөвхөн 6 сарын хугацаатай нэг удаагийн цагаачлалын бус виз өгдөг байсан аж. Тэрээр цааш нь хэлэхдээ, Америкийн Засгийн газрын энэ шийдвэр нь АНУ, Куба улсууд дахь хүмүүсийн хоорондын холбоо хэлхээг бэхжүүлж, Кубачуудтай харилцаагаа өргөжүүлэх, ил нээлттэй байдлыг ахиулах өргөн хүрээтэй бодлогын нэг хэсэг гэдгийг тэмдэглэсэн байна. АНУ-ын засаг захиргааны байр суурины үүднээс, Вашингтоны энэ бодлого нь Кубад “Иргэний нийгэм” бүрэлдэж, “Арлын энэ улсыг ардчилагдахад” тустайг төрийн департаментын хэвлэлийн албаны орлогч мэдэгджээ.
| Цагаачлалын бус визийн хугацааг 5 жил болгож сунгалаа | ||
| Үзсэн: 1110 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.