Шууд Chart

Өгөгдлийн тухай хуулийн нээлттэй хэлэлцүүлэг болж байна

2014-10-08 15:14:10

Өгөгдлийн тухай хуулийн үзэл баримтлалыг боловсруулах нээлттэй хэлэлцүүлэг Мэдээллийн технологийн үндэсний паркт болж байна. Манай улсад хувь хүний нууцыг хамгаалах тухай хууль байдаг ч өнөөдрийн нийгмийн шаардлагыг хангахгүй байна гэж хууль санаачлагчид үзэж байна. Мөн хувь хүн, аж ахуйн нэгжийн өгөгдлийг боловсруулах, бүртгэх, ашиглах хадгалах, дамжуулах зэргээр мэдээллийн эргэлтэд оруулахтай холбоотой үйлчилгээ эрхлэгчдэд тулгамдаж байгаа бэрхшээлийг Өгөгдлийн тухай хуулиар зохицуулна гэж үзэж байгаа юм. Энэхүү хуулийн төслийн талаар Мэдээллийн технологи шуудан харилцаа холбооны газрын Шинэчлэлтийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Г.Чинзориг ярьж байна. Үргэлжлүүлэн манай сэтгүүлч Ш.Батжаргал мэдээлнэ. 
 


Өгөгдлийн тухай хуулийн нээлттэй хэлэлцүүлэг болж байна  
Үзсэн: 1104 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй