Шууд Chart

Монголын өсвөрийн хоккейчид Макаогийн багийг 18:0-ээр хожлоо

2026-04-28 10:49:08

Киргизстан улсын нийслэл Бишкек хотод шайбтай хоккейн өсвөр үеийнхний Азийн цомын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 26-наас тавдугаар сарын 4-ний өдрүүдэд болж байна.

Тэмцээнд манай улсаас дасгалжуулагч Б.Зориг, зөвлөх А.Мэргэн (гавьяат дасгалжуулагч)-ий удирдлага дор оролцож буй баг тамирчид өчигдөр Макаогийн багийг 18:0-ээр буулган авч тус тэмцээний эхний хожлоо авлаа.

Энэ тоглолтын шилдэг тоглогчоор багийн ахлагч Ө.Наранбатыг шалгаруулсан бөгөөд Монголын баг өнөөдөр Индонез, маргааш Узбекистаны багтай тоглох юм.

Монголын баг тамирчид энэхүү тэмцээнээс өмнө нь нэг мөнгөн медаль (2023 онд) хүртэж байв гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.  


Монголын өсвөрийн хоккейчид Макаогийн багийг 18:0-ээр хожлоо  
Үзсэн: 66 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй