Жил бүрийн дөрөвдүгээр сарын 29-нд тохиодог "Дэлхийн бүжгийн өдөр" нь орчин үеийн балетын эцэг хэмээн алдаршсан Францын нэрт балетмейстер Жан-Жорж Новерийн мэндэлсэн өдөр бөгөөд ЮНЕСКО-ийн ивээл дор үйл ажиллагаа явуулдаг Олон улсын театрын хүрээлэнгээс санаачлан 1982 оноос хойш дэлхий нийтээр тэмдэглэн ирсэн уламжлалтай.
Бүжиг бол зүгээр нэг урлаг бус, сэтгэлийн гүн дэх мэдрэмжийг хөдөлгөөнөөр амилуулж, хүн төрөлхтнийг эрч хүчээр цэнэглэдэг амьд хэл юм.
Тэр дундаа Монголын ард түмний язгуур урлаг, уламжлалт бүжиг, биелгээ нь бидний соёлын дархлааг хадгалах, өв уламжлалаа түгээн дэлгэрүүлэх үнэт өв билээ.
Түүнчлэн бүжгийн урлаг, бүжгийн спорт нь залуучуудын бие бялдрын өв тэгш хөгжил, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэхээс гадна манай улсыг зорин ирэх жуулчдын сэтгэлийг татах аялал жуулчлалын нэгэн тод нэрийн хуудас болж байна.
Бүжгийн урлаг нь хүн төрөлхтнийг хэл, улс төр, соёлын хил хязгааргүйгээр нэгтгэж чаддаг хамгийн хүчирхэг гүүр болохыг дэлхий дахинд сурталчлан таниулах нь тус өдрийн гол зорилго гэж Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ.
| "Дэлхийн бүжгийн өдөр" тохиож байна | ||
| Үзсэн: 58 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.