ХГБХХЕГ-ын дарга Б.Баярсайхан Авлигатай тэмцэх газрын Хяналт, шалгалт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Н.Дамдинсүрэн, ахлах ажилтан, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх, ажилтан, комиссар С.Ганнасан нартай уулзаж, хууль бусаар хувьчлагдсан хүүхдийн зуслангуудыг төрийн өмчид шилжүүлэх, зориулалтын дагуу ашиглуулах арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.
Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газраас 2025 онд орон даяар хийгдсэн Хүүхдийн зуслангийн хяналт, шалгалтын үр дүн, Авлигатай тэмцэх газраас хийгдэж буй Хүүхдийн зуслангийн хяналт, шалгалтын явцыг уялдуулан зуслангийн хөгжилд ахиц гаргах бодитой шийдвэрүүдэд хүрэхээ талууд илэрхийлэв.
Монгол Улсад хүүхдийн зуслан үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд ХГБХХЕГ-аас хүүхдийн зуслангийн хөгжлийг дэмжих ажлууд хийгдэж байна.
| Хууль бусаар хувьчлагдсан, зориулалтын дагуу ашиглаагүй хүүхдийн зусланг орон нутгийн болон төрийн өмчид шилжүүлнэ | ||
| Үзсэн: 56 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.