Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар энэ онд Баянгол дүүргийн 29 дүгээр хороо, Гурвалжингийн гүүрийн доогуур 600 метр урт авто зам барина.
Энэхүү авто зам ашиглалтад орсноор Гурвалжингийн гүүрийн урд хэсэгт буцаж эргэх боломж бүрдэж, замын хөдөлгөөний ачаалал буурч, бусад төлөвлөж буй авто замуудтай уялдах ач холбогдолтой юм.
Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Авто замын хяналтын мэргэжилтэн Д.Тайванаас тодрууллаа.

НЗХГ-ын Авто замын хяналтын мэргэжилтэн Д.Тайван “Тус замыг хоёр эгнээтэй, долоон метрийн өргөнтэй байхаар төлөвлөсөн. Мөн хоёр талдаа явган хүний зам, гэрэлтүүлэгтэйгээр барина. Одоогоор гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан бөгөөд тендерийн үйл явц үргэлжилж байна. Замыг энэ оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна” гэв.

| Гурвалжингийн гүүрийн доогуур 600 метр урт авто зам барина | ||
| Үзсэн: 79 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.