Иргэнийг 2026 оны I ээлжийн хугацаат цэргийн албанд татах үйл ажиллагаа өнөөдөр эхэлж байна.
Цэрэг татлагыг тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд дараах байруудад зохион байгуулж байна.
Иргэн цэрэг татлагын товчоонд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхээ авч очих юм.
- Баянгол дүүргийн цэрэг татлагын байр -96 дугаар сургууль,
- Баянзүрх дүүргийн цэрэг татлагын байр -14 дугаар сургууль,
- Сүхбаатар дүүргийн цэрэг татлагын байр -Гуравдугаар сургууль,
- Сонгинохайрхан дүүргийн цэрэг татлагын байр -83 дугаар сургууль,
- Чингэлтэй дүүргийн цэрэг татлагын байр -Тавдугаар сургууль,
- Хан-Уул дүүргийн цэрэг татлагын байр -34 дугаар сургууль дээр зохион байгуулж байна.





| Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ | ||
| Үзсэн: 63 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.