Шууд Chart

Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраалаа

2026-05-01 11:40:35

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт бүртгэгдсэн 2 ойн түймрийг өнөөдөр 11:00 цагт бүрэн унтраалаа.

Тодруулбал, тус аймгин Алаг-Эрдэнэ сумын II багийн “Бэлчир” гэдэг газар дөрөвдүгээр сарын 28-ны 17:00 цагт гарсан ойн түймрийн голомтод тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр анги, сумын Мэргэжлийн ангийнхан ажилласан юм.

Мөн Алаг-Эрдэнэ сумын Цагаанбэлчир багийн "Нам-Улаан" гэдэг газар дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 11:35 цагт гарсан ойн түймрийг унтраах ажиллагаанд тус аймгийн Онцгой байдлын газар, сумын мэргэжлийн ангийнхан оролцлоо гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

 


Хөвсгөл аймагт гарсан 2 ойн түймрийг бүрэн унтраалаа  
Үзсэн: 66 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй