Нийслэлийн Засаг даргын А/586 дугаар захирамжаар зохион байгуулагдсан Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа арьс ширний үйлдвэрүүдийг Эмээлт эко аж үйлдвэрийн паркт нүүлгэн шилжүүлэх ажлыг удирдлага, зохион байгуулалтаар хангах, тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлүүлж, дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсэг анхдугаар хурлаа хийжээ.
Хуралд ХХААХҮЯ, НЗДТГ, “Эмээлт эко аж үйлдвэрийн парк” ХК, УСУГ, НБОГ болон Монголын арьс, ширний үндэсний холбоо, “Дархан нэхий” ХК, “Булигаар” ХК, “Ардор Вишн Прожект” ХХК, “Гендай” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл оролцсон байна.
Энэхүү хурлаар арьс, шир боловсруулах үйлдвэрүүдийн паркт нүүлгэн шилжүүлэх хөрөнгө оруулалтын тооцоолол, бүтээн байгуулалтын өртөг, Арьс шир боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ, санхүү хөрөнгө оруулалт, үр ашгийн шинжилгээ болон загвар зургийн төслүүдийг танилцуулжээ.
Үйлдвэрүүдийн газрын харилцааг тодорхой болгох, нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой хөнгөлөлттэй зээлийн асуудал болон үйлдвэрүүдийг нүүн шилжсэний дараа үйлдвэрийн хэсгийн нөхөн сэргээлттэй холбоотой 3 дэд ажлын хэсэг байгууллаа гэж "Эмээлт эко аж үйлдвэрийн парк"-аас мэдээллээ.
| Арьс, ширний үйлдвэрүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлын хэсгийн анхдугаар хуралдаан боллоо | ||
| Үзсэн: 57 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.