Шууд Chart

ХХААХҮ-ийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдөнө

2026-05-02 13:23:41

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын удирдах ажилтны зөвлөлдөх уулзалт 2026 оны тавдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд болох гэж байна.

ХХААХҮЯ, УИХ-ын БОХХАА-н байнгын хороо, Мал эмнэлгийн ерөнхий газар хамтран зохион байгуулах энэхүү зөвлөлдөх уулзалтаар салбарын урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, 2026 онд хэрэгжүүлэхээр дэвшүүлсэн бодлого, үйл ажиллагааг танилцуулж, чиглэл өrөx юм байна.

Зөвлөлдөх уулзалтад аймгуудын Засаг дарга нар, ХХААГ, МЭГ-ын дарга, хэлтсийн дарга, ХХААХҮЯ-ны бүтцийн нэгжийн болон харьяа байгууллагын удирдлагууд оролцоно.

Энэ үеэр аймгуудын ХХААГ-ын 2025 оны үйл ажиллагааны тайланд хийсэн үнэлгээ, дүгнэлт, мал аж ахуй, газар тариалан, хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарын өнөөгийн нөхцөл байдал, улсын төсвийн удирдлага, санхүүжилт, түүнийг хэрэгжилт, хүний нөөцийг бэхжүүлэх чиглэлээр баримтлах бодлого зэрэг асуудлыг хэлэлцэн, Туслах малчны тухай анхдагч хуулийн төсөл, Малын тоо толгойн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулж, удирдах ажилтнуудаас санал авна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


ХХААХҮ-ийн салбарын удирдах ажилтнууд зөвлөлдөнө   
Үзсэн: 63 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй