Нийслэлийн Засаг даргын “Нийслэлийн нутаг дэвсгэр дэх гадна зар сурталчилгааны байгууламжийн талаар авах зарим арга хэмжээний тухай” А/143 дугаар захирамж гарсан.
Дээрх захирамжийн хүрээнд дүүргийн Хотын стандарт, тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс, Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс хамтран дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын хаягийн байгууламжийг стандартад нийцүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд энэ хүрээнд зөвлөмж, мэдээлэл хүргүүлж ажиллаж байна.
Тэгвэл энэ зөвлөмжийн хүрээнд дүүргийн 5 дугаар хорооны нутагт байрлах “Стелла” оноосон нэртэй баар (диско клуб) гадна зар сурталчилгааны байгууламжаа хотын стандартад нийцүүлэн шинэчилсэн байна.
Мөн хаягийн байгууламж нь стандартад нийцээгүй тухай зөвлөмжийг хүлээн авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хаягийн байгууламжаа стандартад нийцүүлэхийг Баянгол дүүргийн ЗДТГ-аас уриалж байна.

| Гадна зар сурталчилгааны байгууламжийг стандартад нийцүүлж байна | ||
| Үзсэн: 113 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.