Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион байгуулдаг “Их дуулга” ангиллын цуврал тэмцээн Тажикистаны Душанбе хотод үргэлжилж байна. Душанбегийн “Их дуулгад”-д 34 орны 255 жүдоч оролцож байна. Манай улсаас эрэгтэй 10, эмэгтэй 11, нийт 21 жүдоч өрсөлдөж байгаа.
Дэлхийн чансааны оноо олгох олон улсын 4 дэх цуврал тэмцээнд эмэгтэйчүүдийн -63кг /жин/-д МУГТ Б.Ганхайч, Л.Энхрийлэн нар хоорондоо аваргын төлөө барилдахад нэмэлт цагт торгуулиар Б.Ганхайч ялав. Б.Ганхайч алт, Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртлээ.
Мөн Ж.Анударь -48кг алтан медаль, Т.Ариунзаяа -57кг мөнгөн медаль, М.Нандин-Эрдэнэ -52кг хүрэл медаль хүртсэн амжилттайгаар манай улс медалийн чанараар 2 дугаар байранд жагсаж байна.
Өнөөдөр хүнд 5 жингийн барилдаан үргэлжлэн явагдана.
| Душанбегийн “Их дуулга”-аас Б.Ганхайч алт, Л.Энхрийлэн мөнгөн медаль хүртлээ | ||
| Үзсэн: 51 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.