Шууд Chart

Вашингтонд болсон халдлагын хэргийн мөрдөн шалгалт үргэлжилж байна

2026-05-04 07:29:41

АНУ-ын нийслэл Вашингтон хотод болсон Цагаан ордны сурвалжлагчдын холбооны уламжлалт оройн зоогийн үеэр гарсан халдлагын оролдлоготой холбоотой шинэ баримтууд ил боллоо.

Прокуроруудын мэдээлснээр, гэмтсэн Нууц албаны ажилтанд туссан сумны хэлтэрхий нь сэжигтний буунаас гарсныг баллистикийн шинжилгээгээр тогтоожээ.

Тэрбээр хамгаалалтын хантааз өмссөн байсан тул амь насанд аюул учраагүй.

Уг хэрэгт холбогдсон 31 настай эрэгтэй Коле Томас Аллен арга хэмжээ зохион байгуулагдаж байсан зочид буудлын хамгаалалтыг нэвтэрч, зэвсэгтэйгээр дотогш нэвтрэхийг завджээ. Түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Donald Trump болон төрийн өндөр албан тушаалтнуудыг онилсон халдлага төлөвлөсөн байж болзошгүй гэж буруутгаж байна.

Анхны мэдээллүүдэд гэмтэл “өөрийн талын гал”-аас үүдэлтэй байж болзошгүй гэх таамаг гарч байсан ч энэ хувилбарыг үгүйсгэв. Шинжилгээний дүн сэжигтний буунаас гарсан сум гэдгийг баталжээ.

Халдлагын оролдлогын үеэр хамгаалалтын алба шуурхай ажиллаж, оролцогчдыг нүүлгэн шилжүүлж, Ерөнхийлөгч Дональд Трампыг аюулгүй бүсэд хүргэсэн талаар бид мэдээлсэн билээ.

Сэжигтэнд хэд хэдэн ноцтой хэрэг тулгаад байгаа бөгөөд гэм буруутай нь тогтоогдвол бүх насаар нь хорих ял оноох магадлалтай байна.


Вашингтонд болсон халдлагын хэргийн мөрдөн шалгалт үргэлжилж байна  
Үзсэн: 90 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй