Увс аймгийн Завхан сумын нутагт өнөөдөр 07:30:38 цагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон талаар ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлэв.
Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд Хяргас сумын Засаг даргын орлогчоос тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдэгдсэн хохирол учраагүй гэж мэдээлсэн байна.
Газар хөдлөлтийн төвөөс ойр орших сумдын зай:
- Цагаанхайрхан сумын төвөөс баруун урд зүгт 50 км
- Завхан сумын төвөөс зүүн хойд зүгт 55 км
- Хяргас сумын төвөөс урд зүгт 58 км
| Увс аймгийн Завхан сумын нутагт 4.8 магнитудын газар хөдлөлт болов | ||
| Үзсэн: 95 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.