Шууд Chart

Сүхбаатар аймагт "Барилгын салбарын зөвлөгөөн-2026" эхэллээ

2026-05-08 10:32:50

Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд өнөөдөр "Барилгын салбарын зөвлөгөөн-2026" эхэллээ.

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалт /ХББОС/-ын яам, "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ болон Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар хамтран зохион байгуулж байгаа энэхүү зөвлөгөөнд аймгийн тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, орон нутагт барилга угсралтын ажил гүйцэтгэгч аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцож байна.

Зөвлөгөөнийг нээж Сүхбаатар аймгийн Засаг дарга М.Идэрбат үг хэлсэн бол ХББОСЯ-ны Барилга, барилгын материалын бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Д.Батзориг "Барилгын ерөнхий хуулийн үзэл баримтлал, шинэчлэл, хариуцлага, цахимжилт" сэдвээр илтгэл тавьж, зөвлөгөөнд оролцогчдод УИХ-ын гишүүн, ХББОС-ын сайд Э.Бат-Амгалангийн мэндчилгээг уншиж танилцууллаа.

Үргэлжлүүлэн "Барилгын хөгжлийн төв" ТӨҮГ-ын Хот төлөвлөлт, бүс нутаг, суурьшлын хөгжлийн газрын дарга Ж.Батболд, Сүхбаатар аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга Э.Төгөлдөр, "Амины орон сууцны инновац хөгжлийн төвийн Гүйцэтгэх захирал А.Отгончимэг, "Монголын барилгын үндэсний ассоцианици" ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Энхбаатар нар илтгэл тавьж, хэлэлцүүлнэ.

Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд болж байгаа "Барилгын салбарын зөвлөгөөн-2026" зөвлөгөөн 14:00 цаг хүртэл үргэлжилнэ гэж Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамнаас мэдээллээ.   


Сүхбаатар аймагт "Барилгын салбарын зөвлөгөөн-2026" эхэллээ  
Үзсэн: 94 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй