Шууд Chart

“Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа” хийж байна

2026-05-08 11:58:11

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд 100 хувь цахилгаан хөдөлгүүртэй автомашины хэрэглээг дэмжих, цахилгаан тээврийн хэрэгслийн хэрэглээг нэмэгдүүлэх бодлого шийдвэрийн хүрээнд цахилгаан тээврийн хэрэгслийг тодорхой ангиллын дагуу дугаарын хязгаарлалтад хамруулахгүй ногоон дугаар олгох шийдвэр гарсан.

Тэгвэл манай орны уур амьсгалын нөхцөлд цахилгаан автомашины ашиглалт, дэд бүтэц, тулгарч буй бэрхшээлийг тодруулж, бодлогын зөвлөмж боловсруулахаар Зам, тээврийн яам болон НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна.  

Судалгаа 12 асуулттай бөгөөд ойролцоогоор 2-3 минут зарцуулагдах юм.

Судалгааг ЭНД дарж хамрагдах боломжтой.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар дараах хэд хэдэн зүйлийг нэвтрүүлж чадвар цахилгаан автомашины хэрэглээг нэмэгдүүлэх боломжтой хэмээн үзсэн байна. Үүнд:

  • Цахилгаан машин цэнэглэх станц байгуулах,
  • Цахилгаан автомашины импортыг дэмжиж, цэнэглэгч, сэлбэгийг Гаалийн албан татвар болон НӨАТ, тээврийн хэрэгслийн болон авто зам ашигласны, зогсоолын төлбөрөөс чөлөөлөх,
  • Цахилгаан автомашин худалдаж авах иргэддээ хөнгөлөлттэй, урт хугацаатай зээлийг олгодог байх,
  • Одоо үйл ажиллагаа явуулж байгаа шатахуун түгээх станцуудынхаа хүчин чадлыг нэмэгдүүлж, эрх зүйн орчныг сайжруулах,
  • Цэнэглэгчээ эх орондоо үйлдвэрлэх, угсрах, шинэ технологи нутагшуулах санаачилгыг ямагт дэмжиж, хамтран ажиллана.
  • Түүнчлэн цахилгаан автомашин худалдан борлуулагч аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, засвар үйлчилгээг нь сайжруулан, инженер техникийн ажилчдаа дадлагажуулж бэлдэх, хамгийн чухал асуудал болох аюулгүй байдалд нь стандарт тогтоох, шинэчлэх шаардлагатай байна гэж үзэж байгаа юм гэж Зам, тээврийн яамнаас мэдээллээ. 

“Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа” хийж байна  
Үзсэн: 117 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй