Шууд Chart

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Монгол Улсад айлчилна

2026-05-08 12:20:01

НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Фолькер Түрк Монгол Улсад 2026 оны тавдугаар сарын 10-11-ний өдрүүдэд айлчилна.
 
Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын төр, засгийн удирдлагад бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан нартай хоёр талын уулзалт хийнэ.
 
Ф.Түрк айлчлалынхаа үеэр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс, иргэний нийгмийн болон шашны байгууллага, дипломат корпусын төлөөлөгчидтэй уулзахаас гадна төр, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллагын төлөөлөл, оюутан залууст хүний эрхийн талаар лекц уншина.
 
Энэхүү айлчлал нь Монгол Улсын Засгийн газар, НҮБ, НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын алба хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, НҮБ-ын хүрээнд Монгол Улсын нэгдэн орсон хүний эрхийн олон улсын гэрээ, конвенц, пакт, тэдгээрийн хэрэгжилтийг хангах бодлого, зорилт, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө дэвшүүлсэн санал санаачилгуудын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
 
Монгол Улсад өмнө нь НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Мэри Робинсон 2000 онд айлчилж байсан.

НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар Монгол Улсад айлчилна   
Үзсэн: 86 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй