Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжаас 2025 оны байдлаар гарсан нийт 840 мянган куб метр лаг хуримтлагдаад байна.
Бохир ус цэвэрлэх явцад үүсдэг лаг нь өндөр органик агууламжтай, амархан ялзрах шинж чанартайгаас гадна нян, шимэгч хорхой ихээр агуулдаг тул байгаль орчин, хүний эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй юм.
Иймд лагийг усгүйжүүлэх, хэмжээг бууруулах, тодорхой хэсгийг эрчим хүчний эх үүсвэр болгон ашиглах зорилготой “Лаг шатаах үйлдвэр” төслийг 2026-2029 онд хэрэгжүүлэхээр ажиллаж байна.
Төслийн ТЭЗҮ боловсруулагдаж дууссан бөгөөд тендер шалгаруулалтын бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нарийвчилсан судалгааг эхлүүлжээ.
Тус үйлдвэр нь одоогийн болон шинэ төв цэвэрлэх байгууламжаас гарах лагийг бүрэн боловсруулахаас гадна ахуйн хатуу хог хаягдлыг хамтран боловсруулах боломжтой байх юм.
| Лаг шатаах үйлдвэрийн төслийн нарийвчилсан судалгаа үргэлжилж байна | ||
| Үзсэн: 77 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.