Олон улсын олимпын хороо (ОУОХ) 2028 оны Лос-Анжелесын олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа.
Нийт 248 эрхийн төлөө 14 жингийн ангилалд өрсөлдөх бөгөөд боксчдод олимпын эрх авах дөрвөн боломж олгох юм.
Мөн анх удаа эрэгтэй, эмэгтэй тамирчдын квот ижил буюу тус бүр 124 байхаар шийдвэрлэжээ.
Лос-Анжелесын олимпод оролцох эрхийг дөрвөн шатны тэмцээнээр олгонох бөгөөд эдгээрээс нийт 234 квот хуваарилагдах бол зохион байгуулагч оронд зургаан эрх, универсал найман эрх олгох юм. Үүн дээр wild card эрхүүд нэмэгдсэнээр олимпод оролцох нийт боксчдын тоо 248 болж байна.
Эхний сонгон шалгаруулах тэмцээн нь 2026 онд Казахстан улсад зохион байгуулагдахаар төлөвлөж буй боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн байх юм. Харин хоёр дахь шатанд Ази, Америк, Африк, Европ болон Далайн орнуудын гэсэн таван тивийн олимпын эрхийн тэмцээнүүд болно.
Гурав дахь боломж нь 2028 оны боксын Дэлхийн олимпын эрх олгох I тэмцээн байх бол үүний дараа сүүлчийн боломж болох II Дэлхийн олимпын эрхийн тэмцээн явагдана.
Жингийн ангилал тус бүрийн квот:
Эмэгтэй
• 51 кг – 18 квот
• 54 кг – 18 квот
• 57 кг – 20 квот
• 60 кг – 18 квот
• 65 кг – 18 квот
• 70 кг – 16 квот
• 75 кг – 16 квот
Эрэгтэй
• 55 кг – 18 квот
• 60 кг – 18 квот
• 65 кг – 20 квот
• 70 кг – 20 квот
• 80 кг – 16 квот
• 90 кг – 16 квот
• +90 кг – 16 квот
| 2028 оны Лос-Анжелесын олимпын наадмын боксын эрх олгох системийг баталлаа | ||
| Үзсэн: 79 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.