2026 оны тавдугаар сарын 18-27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Тавдугаар сарын 18-нд нутгийн хойд хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд, төвийн аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 20-нд баруун болон зүүн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 23-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд Хангайн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно.
Салхи: Тавдугаар сарын 18, 19-нд Алтайн уулархаг нутгаар, 20, 21-нд нутгийн зарим газраар, 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Борооны өмнө салхи түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 5-10 хэм дулаан, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 23-28 хэм, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. Тавдугаар сарын 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар, 22-нд нутгийн зүүн хэсгээр сэрүүснэ.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: Тавдугаар сарын 21, 22, 24-нд бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд их төлөв баруунаас секундэд 5-10 метр, 21, 24-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан, 21, 22, 24-нд сэрүүсэж, Шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.
| Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ | ||
| Үзсэн: 146 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.