Еренхий боловсролын сургуульд сургуулийн сэтгэл зүйчийг 2021 оноос ажиллуулж эхэлсэн. Боловсролын сэтгэл зүйчийг мэргэшүүлэх анхны сургалтаар 23 сэтгэл зүйчийг бэлтгэж байсан бол энэ тоо жил ирэх бүр нэмэгдэж 9 удаагийн мэргэшүүлэх сургалтаар 385 сэтгэл зүйч бэлтгэгдсэн.
2025-2026 оны хичээлийн жилд улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байгаа нь бид ямар богино хугацаанд асар өргөн хүрээг бий болгож чадсаны бодит илрэл юм.
2022 оноос их сургуулиудын хамгийн эрэлттэй бөгөөд элсэгч ихтэй мэргэжлийн тоонд сэтгэл зүйчийн мэргэжил багтаж, 2024 оны хавар 500 гаруй төгсөгчид төгссөн бол 2026 оны хавар энэ тоо нэг мянгад хүрэхээр байна.
Ингэснээр бид сургууль бүрд, хүүхэд бүртэй тулж ажиллаж боломжтой болж хүний нөөцийн хувьд дутагдалгүй болох юм.
| Улсын хэмжээнд 580 гаруй сэтгэл зүйч ерөнхий боловсролын сургуулиудад ажиллаж байна | ||
| Үзсэн: 66 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.