Шууд Chart

2024-2026 онд 47 км борооны ус зайлуулах шугам шинээр угсрав

2026-05-18 16:27:13

Улаанбаатар хот нийт 1260 гаруй км хатуу хучилттай авто замтай.

Гэвч үүний ердөө 23.6 хувь буюу 300 орчим км авто зам борооны ус зайлуулах шугамтай.

Иймээс сүүлийн жилүүдэд үер, ус тогтдог байршлуудад борооны ус зайлуулах шугам сүлжээг үе шаттайгаар нэмэгдүүлж, өргөтгөх ажлыг эрчимтэй хийв.

Тодруулбал, 2024 онд ус ихээр тогтдог 15 байршилд 27 км борооны ус зайлуулах шугам угсарч, авто замын борооны ус зайлуулах 225 шүүрт худаг, 57 үзлэгийн худгийг шинээр барьж ашиглалтад оруулав. Мөн 655 шүүрт худгийг засварлан шинэчлэв.

Харин 2025 онд 11 байршилд 16.3 км борооны ус зайлуулах шугам шинээр угсарч, 2022 оноос он дамжин хэрэгжсэн 1.8 км үерийн хамгаалалтын даланг барьж ашиглалтад оруулав. Энэ оны тавдугаар сарын байдлаар 3699 метр борооны ус зайлуулах шугамыг угсраад байна.

Борооны ус зайлуулах шугам сүлжээг өргөтгөсөн нь дараах ач холбогдолтой.

  • Үер, ус тогтдог эрсдэлтэй байршлуудын аюул буурсан.
  • Авто замын эвдрэл, хагарал багасаж, замын насжилт уртассан.
  • Иргэдийн аюулгүй зорчих нөхцөл сайжирсан.
  • Хөрсний болон орчны бохирдол буурсан. 


2024-2026 онд 47 км борооны ус зайлуулах шугам шинээр угсрав  
Үзсэн: 68 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй