Шууд Chart

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв

2026-05-18 16:54:00

Засгийн газрын 2026 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаар хуралдааны тэмдэглэлээр Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яам, Боловсролын яам, Эрүүл мэндийн яам, Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төлөөллийг оролцуулан “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр байгуулахыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакирт даалгасан.

Улсын хэлэлцээрийн төсөлд Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос 52 санал, ажил олгогчдын байгууллагаас 30 санал, яамдаас 27 санал, нийт 109 санал ирүүлснийг ажлын хэсэг хэлэлцэн боловсруулж, Улсын хэлэлцээг эхлүүлэхэд бэлэн болсон.

Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих; хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгааллын баталгааг хангах; цалин хөлс, орлогыг нэмэгдүүлэх; нийгмийн түншлэл, тэгш байдлыг дэмжих бодлогын хүрээнд Улсын хэлэлцээрийн төслийг боловсруулсан болно.

Өнөөдөр “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр” байгуулах бүрэлдэхүүн, тов зэргийг тогтох, хэлэлцээрийн төслөөс онцлон анхаарах асуудлыг хэлэлцэн, гурван талт хамтарсан уулзалт зохион байгууллаа.

Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт Үндэсний хорооны 2026 оны 02 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг “Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны Улсын хэлэлцээр”-ийн төслийг боловсруулж, хэлэлцээр байгуулахад бэлэн болсон тул ойрын хугацаанд Улсын хэлэлцээр байгуулахаар талууд санал нэгдэв. гэж Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.

 


Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн гурван талт 2026-2028 оны улсын хэлэлцээр”-ийг ойрын хугацаанд байгуулахаар талууд санал нэгдэв  
Үзсэн: 65 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй