Өнөөдөр Европын холбооны ERASMUS+RETEACH буюу "Монгол Улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилтэд нийцүүлэн шинэчлэх" төслийн Чанарын баталгаажуулалт хариуцсан хөндлөнгийн шинжээч, доктор Arayik Navoyan, RETEACH төслийн ерөнхий зохицуулагч, доктор Ж.Золбаяр, төслийн үндэсний зохицуулагч, доктор, профессор Б.Одгэрэл нар Боловсролын ерөнхий газраас тус төсөлд хамтран ажиллаж буй Сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үнэлгээний хөгжлийн газрын дарга Б.Лхагвабаяр, ахлах мэргэжилтэн А.Цэнгүүнжаргал, мэргэжилтэн Н.Болорцэцэг нартай уулзаж, төслийн хэрэгжилтийн явц, түншлэгч байгууллагын оролцоо, хамтын ажиллагаа, цаашид төслийн төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар санал солилцлоо.
Тус төслийн зорилго нь Европын багшийн боловсролын бодлого, хөтөлбөр, сургалтын шинэ арга зүйгээс суралцаж, багш бэлтгэх хөтөлбөр, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийн шилдэг туршлагыг Монгол Улсад нутагшуулахад чиглэж байгаа бөгөөд багш бэлтгэх болон багшийн мэргэжил дээшлүүлэх богино хугацааны сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүй, зохион байгуулалт, үнэлгээг ногоон болон дижитал хэлбэрт шилжүүлэх туршилтын ажлыг 2026-2027 оны хичээлийн жилээс түншлэгч их сургууль, коллежууд болон байгууллагын хүрээнд хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
Төслийн ерөнхий зохицуулагчаар Отгонтэнгэр Их Сургууль ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Монгол Улсын Боловсролын Их Сургууль, МУИС-ийн Зүүн Бүсийн Сургууль, Хангай Дээд Сургууль, Дархан Дээд Сургууль, Румын улсын Брасов дахь Трансилваний Их Сургууль, Италийн Палермогийн их сургууль, Боловсролын хамтын ажиллагааны байгууллага CESIE зэрэг дотоод, гадаадын боловсролын бодлого, хэрэгжилт, сургалт, судалгаа хариуцсан байгууллагууд хамтран ажиллаж байна. гэж Боловсролын Ерөнхий газраас мэдээллээ.



| Боловсролын Ерөнхий газар Европын холбооны Erasmus Reteach төслийн түншлэгч байгуулагаар хамтран ажиллаж байна | ||
| Үзсэн: 67 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.