Дэлхийд Хонин тоодог шувуу тал хээрийн хамгийн эртний амьтдын нэгд тооцогддог. Тоодогийн анхны олдвор Германд Эоцены дунд үед (56 - 33,9 сая жилийн өмнө) олдсон бол орчин үеийн тоодог Плейстоцены үеэс (2,588 сая жилийн өмнө – 11,7 сая жилийн өмнө) илэрсэн хэмээн үздэг бөгөөд үүнээс үзвэл Хонин тоодог нь хээрийн экосистемийн эртний төлөөлөгчдийн нэг юм.
Дэлхийн байгаль хамгаалах холбооны “Улаан данс”-ны үнэлгээгээр олон улсын хэмжээнд “устаж болзошгүй” болон бүс нутгийн хэмжээнд “эмзэг” хэмээн үнэлэгдсэн ховордож буй амьтан юм.
Хонин тоодог нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн бөгөөд уг амьтныг агнах, тээвэрлэх, худалдахыг хуулиар хориглосон байдаг.
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1.2 дахь зүйлд зааснаар “Гэмт хэрэг, зөрчлийн тухай мэдээллийг иргэдээс төлбөртэй авах”-аар зохицуулсан тул иргэн та Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар Цагдаагийн байгууллагын 102 болон 70191070 тусгай дугаарын утсанд мэдээлж, бидэнтэй хамтран ажиллана уу.
Эх сурвалж: Экологийн цагдаагийн алба
| Хонин тоодог шувуу ховор амьтны жагсаалтад бүртгэгдсэн | ||
| Үзсэн: 73 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.