Фукушима-1 Атомын цахилгаан станцаас цацраг идэвхт ус алдагдаж байгааг японы эрчим хүчний “Токио электрик пауэр” буюу ТЭПКО компани 2011 оны 4 сард мэдсэн ч, хоёр жил гаран энэ байдлыг анхаарлынхаа гадна орхигдуулжээ. Японы үндэсний хэмжээний “Асахи” сонинд энэ тухай мэдээлсэн байна. Энд бичсэнээр, станцын доогуурх хонгилын хэсгээс цацраг идэвхт ус далай руу алдагдаж байгаа нь албан ёсоор батлагдсаны дараа л ТЭПКО асуудлыг шийдэхээр барьж авсан байна. 2011 оны 4 сард японы нийслэлийн цахилгаан эрчим хүчийг хариуцдаг энэ компани хортой ус алдагдах магадлалтай талаар мэдээлж байсан ч, үүний эсрэг тодорхой арга хэмжээнүүд авсан гэж нотолж байсан юм байна. Гэвч хэрэг дээрээ цацраг идэвхт хэсгүүдийн агууламж бүхий ус алдалтыг зогсоох арга хэмжээ огтоос аваагүй, бохир ус задгай далай руу орсон хэвээр байсан байна. Фукушима мужийн удирдлага улмаар Фукушима-1 АЦС-ийн ойролцоох далайн усанд илүү нарийвчилсан шинжилгээ явуулахаар шийдвэрлэснээр одоо өмнөх шигээ 2 газраас биш, харин 6 газраас усны дээж авч шинжлэх гэж байгаа юм байна. Мөн өмнө нь 3 сард нэг удаа дээж авдаг байсан бол, одоо сар бүр авч байхаар болсон байна. Энэ дагуу мэргэжилтнүүд “Фукушима-1” станцаас задгай далай хүртэлх 3,5 км зайд байрлалтай 6 бүс тус бүрээс 135 литр ус авах юм байна. Шинжилгээгээр усан дах цацраг идэвхт элементүүдийн агууламж, тэр дундаа цезий, тритийн агуулгыг тогтоох юм. Судалгааны дүн ойрын үед гарах юм байна.
| Фукушима-1 Атомын цахилгаан станцаас цацраг идэвхт ус алдагдаж байна | ||
| Үзсэн: 1229 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.