Шууд Chart

Европын охидын мэдээлэл зүйн VI олимпиад амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө

2026-05-20 17:15:51

Европын охидын мэдээлэл зүйн VI олимпиад Итали улсын Чесенатико хотноо 2026 оны 05 дугаар сарын 12-18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж тус олимпиадад 59 орны 218 охид оролцон, программчлал, кодчиллын авьяас чадвар, мэдлэг оюунаа сорин өрсөлдлөө.
Энэхүү олимпиадад Монгол улсын баг амжилттай оролцож, ерөнхий боловсролын "Эрхэт эрдэм сургууль"-ийн 10 дугаар ангийн сурагч А.Сод-Уянга тусгай байрын шагнал хүртжээ.
 
Монгол улсаа төлөөлөн ерөнхий боловсролын Нэст эдүкэйшн сургуулийн 11 дүгээр ангийн сурагч Б.Уранхишиг, Олонлог экзэ сургуулийн 10 дугаар ангийн сурагч М.Сувд, Б.Хүслэн нар амжилттай оролцоод, эх орондоо ирлээ.
Багийн ахлагчаар МУБИС-ийн Сургалт, цахим шилжилтийн хэлтсийн дарга, ММЗОХ-ы гүйцэтгэх захирал профeссор Д.Цэдэвсүрэн, дэд ахлагчаар МУИС-ийн МТЭС-ийн багш Г.Багаболд нар ажиллалаа.
Европын охидын мэдээлэл зүйн олимпиад Монгол улс 5 дахь удаагаа оролцсон бөгөөд энэхүү хугацаанд 1 хүрэл медаль, 4 тусгай байрын шагнал хүртсэн амжилтыг үзүүлээд байна. гэж Боловсролын Ерөнхий газраас мэдээллээ.


Европын охидын мэдээлэл зүйн VI олимпиад амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө  
Үзсэн: 70 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй