Өсвөр насны хүүхдүүд олон тооны цахилгаан дугуй хулгайлжээ. Нэр бүхий хотхоны автомашины зогсоолоос суррон дугуй хулгайд алдагдсан тухай цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсээс шалгалт явуулахад 15-17 насны бүлэг хүүхдүүд хулгайлсан нь тогтоогджээ. Тэд гурван сурроны эд ангийг салгаж, жижиглэсэн байжээ.
Шалгалтын явцад таван ширхэг сурроныг хураан авчээ. Насан хүрээгүй сэжигтэн нарыг хуульд заасан журам үндэслэлийн дагуу шалгаж ажиллагааг үргэлжлүүлж байна. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр СӨХ болон гэрээт харуул хамгаалалтын ажилтан нар уялдаа холбоотой ажиллах, мөн хяналтын камерын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
| Олон тооны “Цахилгаан дугуй” хулгайлсан өсвөр насны хүүхдүүдийг олж тогтоолоо | ||
| Үзсэн: 141 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.