Шууд Chart

“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол тавдугаар сарын 25-нд эхэлнэ

2026-05-21 12:08:37

Жил бүрийн Эх үрсийн баярыг тохиолдуулан  Монгол Улсын Ерөнхийлөгч "Эхийн алдар" одон хүртэх болзол хангасан ээжүүдэд одонг нь гардуулдаг уламжлалтай. 

Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол тавдугаар сарын 25-нд эхэлнэ. Нийслэлийн есөн дүүргийн ээжүүдийг нэг өдөр хүлээн авч одонг нь гардуулна.

Хуульд зааснаар зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн бол "Эхийн алдар" I зэргийн одон, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн бол "Эхийн алдар" II зэргийн одонгоор шагнадаг.

Өнгөрөгч 2025 онд Монгол Улсын хэмжээнд “Алдарт эх” I, II зэргийн одонг улсын хэмжээнд 14,486 ээж хүртэх юм. Тухайн жилд алдарт эхчүүдийн олонх нь 34-39 насныхан байсан  байна.

Өнгөрсөн жилээс “Алдарт эх” нэгдүгээр зэргийн одонтой эхэд жилд нэг удаа 200 мянган төгрөг олгож байсныг 400 мянга, хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөг олгож байсныг 200 мянган төгрөг болж нэмэгдүүлсэн юм.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

“Эхийн алдар” I, II зэргийн одон гардуулах ёслол тавдугаар сарын 25-нд эхэлнэ  
Үзсэн: 152 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй