Шууд Chart

Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа

2026-05-21 16:17:01

Иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах, хуучны орон сууцны дулаан алдагдлыг бууруулах зорилгоор гадна фасад, дээвэр засвар шинэчлэлтийн ажлууд хийгдэж байна.
Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 1, 2, 3, 7, 10, 19, 20 дугаар хороодын нутаг дэвсгэрт байрлах нийтийн зориулалттай орон сууцны 19 байршлын нийт 12262.0 ам метр талбай бүхий дээвэр засварын ажлууд хийгдэж, улсын комисс хүлээн авлаа. 
Тус ажлыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Интел хаитек” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг гүйцэтгэлээ.
 
 
 

Нийтийн зориулалттай орон сууцны дээвэр засварын ажил дууслаа  
Үзсэн: 142 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй