Шууд Chart

Өнөө шөнө цас орж, хүчтэй шуурна

2014-10-09 15:41:50

Малчид, тариаланчид ард иргэдийн анхааралд: Өнөө шөнө нутгийн баруун хагаст, маргааш ихэнх нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст хур тунадас, цас орж хүчтэй салхи шуурга шуурч, хүйтэрхийг анхааруулж байна.

Өнөөдөр 16 цагаас 20 цаг хүртэл Улаанбаатарт: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс 5-10 м/с, зарим үед 12-14 м/сек хүрч шороон шуурга шуурна. 17 цагт 17 хэм, 20 цагт 12 хэм дулаан  байна.

15 цагт Улаанбаатарт:
  17 хэм дулаан, харьцангуй чийгшил 25 хувь, агаарын даралт 866 гектопаскаль байлаа. Даралт оройдоо буурна.

2014 оны 10 дүгээр сарын 09-ний 20 цагаас 2014 оны 10 дугаар сарын 10-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн өмнөд хэсгээр түр зуур секундэд 18-20 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө Баян-Өлгий, Увсын нутгаар 3-8 хэм, бусад нутгаар 0-5 хэм хүйтэн, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр 5-10 хэм дулаан, өдөртөө Баян-Өлгий, Увс, Завханы нутаг, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө хүйтэрч  2-7 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР:
Үүлшинэ. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хэнтий, Дорнодын хойд хэсгээр шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 7-12 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 14-19 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орно. Салхи зүүн хойноос секундэд 8-13 метр. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө 7-9 хэм дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө зарим газраар хур тунадас орно. Салхи өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 7-12 хэм, бусад нутгаар 10-15 хэм, өдөртөө Дорноговийн нутаг, Өмнөговийн зүүн хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 10-15  хэм  дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Шөнөдөөхур тунадас орохгүй. Өдөртөө хур тунадас орно.  Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 16-18 метр хүртэл  ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 2-4 хэм, өдөртөө хүйтэрч 5-7 хэм дулаан байна.

2014 оны 10 дугаар сарын 11-нээс 2014 оны 10 дугаар сарын 15-ныг хүртэлх
  цаг агаарын урьдчилсан  төлөв

Аравдугаар сарын 11-нд нутгийн зүүн хагаст, 13-нд баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр, 14-нд төв, зүүн зүгийн нутгийн зарим газраар хур тунадас, цас орно. Салхи 11-нд говь, талын нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна, 13-нд Алтайн уулсаар, 14-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх хугацаанд хүйтэн. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, өдөртөө 5-10 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 хэм хүйтэн, өдөртөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан байна.


Өнөө шөнө цас орж, хүчтэй шуурна  
Үзсэн: 4024 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй