Шууд Chart

“Хүртээмжтэй багшлахуй” мэргэжлийн болон техникийн боловсролын багшийн заах арга зүйн II шатны улсын уралдаан эхэллээ

2026-05-22 12:00:28

“Хүртээмжтэй багшлахуй” мэргэжлийн болон техникийн боловсролын багшийн заах арга зүйн II шатны уралдаан Техник технологийн их сургуулийн хурлын танхимд зохион байгуулагдаж байна.  Тус уралдаанд эхний шатанд нийслэл, орон нутгаас шалгарсан нийт 10 багш заах арга зүйн ур чадвар, мэдлэг оюунаа сорин өрсөлдөж байна.

Тухайлбал

                Төв аймаг дахь политехник коллежийн Цахилгаан хангамж тоног төхөөрөмж ашиглалтын мэргэжлийн багш М.Амарсанаа
                  ШУТИС-ийн ТДС-ийн харьяа Өмнөговь аймаг дахь политехник коллежийн Англи хэлний багш Б.Энхжин
                  ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь политехник коллежийн Автомашины засварчин мэргэжлийн багш Х.Тэнгис
                  Их Засаг политехник коллежийн Мэдээллийн технологийн багш Я.Даарийсүрэн
                  Хангай мэргэжлийн боловсролын сургуулийн Мэдээлэл зүйн багш Б.Нямбаяр
                  Хэнтий аймаг дахь политехник коллежийн Монгол хэл, уран зохиолын багш Б.Мөнхзул
                  Орхон аймаг дахь политехник коллежийн физикийн багш Ч.Оюунбаяр
                  Хэнтий аймгийн Бор-Өндөр суман дахь мэргэжлийн боловсролын сургуулийн Монгол хэл, уран зохиолын багш Д.Долгор
                  Зүүнхараа политехник коллежийн Мэдээллийн технологи, иргэний ёс зүйн боловсролын багш Ч.Энхтулга
                  Техник технологийн политехник коллежийн Математикийн багш К.Гансарнай эдгээр багш нар өрсөлдөж байна. гэж Боловсролын Ерөнхий газраас мэдээллээ.


“Хүртээмжтэй багшлахуй” мэргэжлийн болон техникийн боловсролын багшийн заах арга зүйн II шатны улсын уралдаан эхэллээ  
Үзсэн: 61 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй