Шууд Chart

Аргачлалыг шинэчлэн боловсруулсан төслийн хэлэлцүүлэг боллоо

2026-05-22 17:19:00

Хууль зүй, дотоод хэргийн яамнаас шинэчлэн боловсруулж буй Хууль тогтоомжийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан "Хууль тогтоомжийн хэрэгцээ, шаардлагыг урьдчилан тандан судлах аргачлал", "Хууль тогтоомжийн төсөл боловсруулах аргачлал", "Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх аргачлал", "Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлал", "Хууль тогтоомжийн хэрэгжилтийн үр дагаварт үнэлгээ хийх аргачлал"-ын төслийг олон нийтэд танилцуулах хэлэлцүүлэг өнөөдөр (2026.02.22) зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Яамд, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагууд, Монголын хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо, “Нээлттэй нийгэм форум” ТББ, Их дээд сургууль зэрэг эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, хуульч, судлаачдын төлөөллөөс оролцож, төслийн агуулга, хэрэглээ, практикт хэрэгжүүлэхтэй холбоотой асуудлаар санал солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ. 

Хэлэлцүүлгээс гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн судалж, аргачлалуудын төслийг цаашид боловсронгуй болгох ажил үргэлжилнэ.

 

 


Аргачлалыг шинэчлэн боловсруулсан төслийн хэлэлцүүлэг боллоо  
Үзсэн: 63 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй