Шууд Chart

Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийн ТЭЗҮ 90 орчим хувьтай үргэлжилж байна

2026-05-23 12:21:24

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах томоохон төслийн хүрээнд нийслэлийн 22 байршилд үерийн хамгаалалтын барилга байгууламж болон борооны ус зайлуулах шугам сүлжээний ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Төслийн хүрээнд хотын хэмжээнд үерийн хамгаалалтын байгууламжуудыг өргөтгөж, борооны ус зайлуулах шугам хоолойнуудыг шинэчилж барьснаар үерийн эрсдэл буурч, иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдэх юм. Мөн ойролцоогоор 40 км урт борооны ус зайлуулах шугамыг шинэчлэхээр төлөвлөсөн байна.

Эхний ээлжинд нэн шаардлагатай 9 байршилд үерийн хамгаалалтын суваг, борооны усны шугам, үерийн хамгаалалтын далан бүхий нийт 95.5 км байгууламжийг шинээр барих төслийг 2026-2033 оны хооронд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

Төслийн нэгдүгээр багцын ТЭЗҮ-ийг боловсруулах ажлын гүйцэгтгэгчийн тендерийг 2025 оны зургаадугаар сард зарлаж, “Хот төлөвлөлт, судалгааны институт” ОНӨААТҮГ шалгаран гүйцэтгэж байна. Мөн Байгаль орчин нийгмийн нөлөөллийн үнэлгээг БИ ЖИ ЭМ ХХК 2025 оны 8 дугаар сараас боловсруулж эхэлсэн бөгөөд гүйцэтгэлийн явц 90 орчим хувьтай явагдаж байна. Энэхүү төсөл нь гамшгийн дараах арга хэмжээнээс урьдчилан сэргийлэх тогтолцоонд шилжих, хотын дэд бүтэц, нийгмийн хамгаалал, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах стратегийн чухал ач холбогдолтой юм.

Улаанбаатар хотын үерийн эрсдэлийг бууруулах, бохир усны шугам хоолойг шуудуу ухалгүйгээр доторлож шинэчлэх технологийг нэвтрүүлэх төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны дэргэдэх Шинжлэх ухааны зөвлөл 2026 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн хурлаараа хэлэлцэн дэмжсэн байна. 


Хөрсний ус, үерийн хамгаалалт төслийн ТЭЗҮ 90 орчим хувьтай үргэлжилж байна  
Үзсэн: 67 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй