Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхайн хотноо 2026 оны 5 дугаар сарын 24-ний өдөр ШХАБ-ын гишүүн орнуудын бодисын солилцооны өвчний анхдугаар хуралдаан зохион байгуулагдав. Энэхүү хуралдаанд Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Казахстан зэрэг нийт 10 улсын төлөөлөл оролцсон болно.
Тус хуралдаанд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцож, Монгол Улсад бодисын солилцооны хам шинжийн хүрээнд хийгдсэн үндэсний болон олон улсын судалгааны талаарх танилцуулгыг хийн, олон улсын сайн туршлагатай танилцаж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Шанхай хотын Жяо Тун их сургуулийн анагаах ухааны сургуулийн харьяа Рүйжин эмнэлэг нь БНХАУ-д анх 2016 онд Үндэсний бодисын солилцооны менежментийн төвийг үүсгэн байгуулсан туршлагатай ба ШХАБ-ын бодисын солилцооны өвчний хамтын ажиллагааны төвөөр 2026 онд сонгогдсон.
Энэхүү төв нь ШХАБ-ын гишүүн орнуудын хамтын ажиллагааг хөгжүүлж, хүний нөөцийг чадавхжуулах, хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эхлүүлэх, бодисын солилцооны хам шинжийн оношилгоог чадавхжуулах, гишүүн орнуудын уулзалтыг тогтмол зохион байгуулж, туршлага солилцох чиглэлд үйл ажиллагаа явуулах ба ирэх 3 жилийн хугацаанд 2,000 мэргэжилтнийг бэлтгэх, 500 гаруй эмнэлгийн технологийг нэвтрүүлж гишүүн орны чадавхыг бэхжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

| ШХАБ-ын гишүүн орнуудын бодисын солилцооны өвчний анхдугаар хуралдаан зохион байгуулагдлаа | ||
| Үзсэн: 87 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.