Шууд Chart

Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1989 дуудлага мэдээлэл иржээ

2026-05-25 10:08:33

108 хүүхдийн шуурхай тусламж, хамгааллын төвийн дуудлага мэдээлэл, шуурхай тусламжийн үйлчилгээний алба 2026 оны 5 дугаар сарын 18- 24-ний өдрийг хүртэлх  чатбокс мессэж сувгаар нийт 1989 дуудлага мэдээлэл хүлээн авчээ.

Дуудлага мэдээллийг дэлгэрэнгүй байдлаар хүүхдийн эрх, хамгаалалын 283 дуудлага, зөвлөгөө хүссэн дуудлага 126, мэдээлэл хүссэн дуудлага 942, зорилтот бус 637 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Хамтарсан багт шилжүүлсэн дуудлага 263 байгаагаас аймгийн хэмжээнд 81 дуудлага мэдээлэл, нийслэлийн хэмжээнд 182 дуудлага мэдээлэл холбон зуучилсан байна.

Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байранд 33 хүүхэд үйлчилгээ авсан байна.


Хүүхдийн тусламжийн 108 утсанд нийт 1989 дуудлага мэдээлэл иржээ  
Үзсэн: 93 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй