Шууд Chart

Г. Болор-Эрдэнэ хагас шигшээд шалгарчээ

2026-05-25 12:14:32

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах үргэлжилж байна.

Олимп, паралимпын наадмын эрхийн чансааны оноо олгодог өндөр зэрэглэлийн энэ тэмцээнд 43 улсын 1,300 тамирчин Пүмсэгийн 9, тулааны 27, пара таеквондо гэсэн төрлөөр өрсөлдөж байна

Пара таеквондонгийн ААШТ-ий эрэгтэйчүүдийн -63кгд өрсөлдөж буй дэлхийн аварга, паралимпын мөнгөн медальт Г. Болор-Эрдэнэ хагас шигшээд шалгарч медалийн болзол хангалаа.

Тэрбээр эхний тойрогт Малайзын тулаанч Мухамед Амирулыг ялж шигшээ наймд шалгарсан.

Хагас шигшээд үлдэх тулаанаа Ираны тулаанч Амирхоссейн Ализадетай учраа таарч эхний үе 13:9 -ээр ялсан. Хоёрдугаар үе эн тэнцүүхэн тулаан өрнөсөөр 11:10 -аар өрсөлдөгчөө яллаа.


Г. Болор-Эрдэнэ хагас шигшээд шалгарчээ  
Үзсэн: 87 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй