Онцгой байдлын ерөнхий газраас “Аюулгүй амьдрах ухаан” сургалтын хөтөлбөрийг улсын хэмжээнд үе шаттай хэрэгжүүлж байгаатай холбогдуулан багш, ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг Дундговь аймагт зохион байгууллаа.
Сургалтад аймгийн сургуулийн өмнөх боловсрол болон ерөнхий боловсролын байгууллагын захирал, сургалтын менежер, нийгмийн ажилтан, багш нарын 67 алба хаагч хамрагдаж, гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдлэг, арга зүйгээ дээшлүүлсэн юм.
Сургалтын хүрээнд “Аюулгүй амьдрах ухаан” хөтөлбөрийн хэрэгжилт, газар хөдлөлт, гал түймэр, ой, хээрийн гал түймэр, зуд, үер, хүчтэй цасан болон шороон шуурга зэрэг байгаль, цаг уурын гаралтай аюулт үзэгдлийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, сургууль, цэцэрлэгийн аюулгүй байдал, өрхийн гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх арга, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох сэдвээр ОБЕГ-ын мэргэжилтнүүд мэдээлэл өгч, туршлага солилцлож тэрээр “Боосай” картыг сургалтын хэрэглэгдэхүүн болгон ашиглах арга зүйг танилцуулсан юм.
Тус сургалт нь боловсролын байгууллагын ажилтан, алба хаагчдыг гамшгаас хамгаалах мэдлэг, чадвараар хангахаас гадна хүүхэд, суралцагчдад аюулгүй амьдрах дадал хэвшил, эрсдэлийг зөв үнэлэх ойлголтыг багаас нь төлөвшүүлэхэд чиглэж байгаа гэдгээрээ онцлог.
Ерөнхий боловсролын сургуулийн багш, ажилтнуудаар дамжуулан гамшгийн эрсдэлийг бууруулах боловсролыг хүүхэд, багачууд, суралцагчдад системтэй хүргэх, боловсролын байгууллагын бэлэн байдал, чадавхыг бэхжүүлэхэд чухал ач холбогдлыг бий болгож байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.



| Дундговь аймгийн багш, ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа | ||
| Үзсэн: 87 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.