Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон “Эрхэм нандин сувд” НҮТББ хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн оролцоо, хөгжлийг дэмжих цогц арга барил” сургалтыг зохион байгууллаа.
Сургагч багшаар Австралийн сайн дурын хөтөлбөрийн Тусгай хэрэгцээт боловсролын зөвлөх, эрт оролцоо, аутизмтай хүүхэдтэй ажиллах арга зүй, үнэлгээний чиглэлээр мэргэшсэн, 31 жилийн туршлагатай багш Шэрон Гортон ажиллав.
Тус сургалт нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн оролцоо, өдөр тутмын дэмжлэг, харилцаа, бие даах чадварыг хөгжүүлэх, боловсролын хүртээмж болон сургалтын арга зүйг сайжруулах чиглэлээр мэдлэг, ойлголт олгох зорилготой зохион байгуулагдаж эцэг эх, асран хамгаалагч, багш сурган сурган хүмүүжүүлэгч 60 гаруй хүн хамрагдаж эрт үеийн дэмжлэг, оролцоо хүүхдийн хөгжлийн хамгийн чухал хэсэг юм гэж гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.



| “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрт үеийн оролцоо, хөгжлийг дэмжих цогц арга барил” сургалтыг зохион байгууллаа | ||
| Үзсэн: 75 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.