Шууд Chart

Гамшгийн эрсдэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, сайн туршлагыг танилцууллаа

2026-05-26 12:42:41

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн Ажлын албанаас баруун бүсийн аймгуудын Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн цахим уулзалт, семинарыг өнөөдөр зохион байгууллаа.

Уулзалтад Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс аймгуудын Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлийн дарга, гишүүд оролцсон юм. Энэ үеэр орон нутгийн зөвлөлүүдийн үйл ажиллагааны ололт амжилт, тулгамдаж байгаа асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.

Мөн гамшгийн эрсдэлийн үнэлгээ, хөрөнгө оруулалт, иргэдийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа сайн туршлагуудыг танилцуулж Монгол Улс гамшгийн эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, гамшгаас хамгаалах засаглалыг бэхжүүлэх хүрээнд 2018 оноос Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөлийг байгуулан ажиллаж, улс, орон нутаг, бүсийн хэмжээнд гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр олон талт арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлснээр тодорхой үр дүнд хүрсэн байна  гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Нийтэлсэн: О.Бадамсүрэн

Гамшгийн эрсдэлийг бууруулах хүрээнд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, сайн туршлагыг танилцууллаа   
Үзсэн: 64 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй