Төвийн бүсэд зохион байгуулсан хөдөлмөр эрхлэлтийг дэмжих “ЦОГЦ-2026” арга хэмжээний хүрээнд Улсын Их Хурлын гишүүн, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал болон салбарын удирдлагууд тус аймаг дахь Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд очиж ажиллалаа.
Албаны төлөөлөгчид төвийн үйлчилгээний хүртээмж, орчин нөхцөл, иргэдэд хүрч буй тусламж дэмжлэгийн явцтай танилцахын зэрэгцээ үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлага, тулгамдаж буй асуудлуудыг сонсож, цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн үйлчилгээг сайжруулахад анхаарч ажиллахаа илэрхийлэв.
Цогц арга хэмжээний үеэр Дархан-Уул аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд эрт илрүүлгийн оношилгоо, үйлчилгээг зохион байгуулж, нарийн мэргэжлийн үзлэг, зөвлөгөөг нийт 228 иргэнд үнэ төлбөргүй хүргэж үзлэг, оношилгоонд дараах чиглэлээр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүллээ.
Үүнд:
Сэргээн засах, сургалт, үйлдвэрлэлийн төвийн эмч, техникчид 51 иргэнд үйлчилж, туслах хэрэгсэл болон нарийн мэргэжлийн зөвлөгөө өгөв.
Чих, хамар, хоолойн нарийн мэргэжлийн үзлэгт нийт 90 иргэн хамрагдаж, оношилгоо хийлгэлээ.
Хүүхдийн сэргээн засах эрүүл мэндийн үзлэгт 87 хүүхэд, иргэн хамрагдаж, шаардлагатай тусламж үйлчилгээгээ авчээ.
Тус төвийн хамт олон болон орон нутгийн удирдлагуудын зүгээс цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тогтмолжуулахад ГБХНХЯ болон орон нутгийн хамтын ажиллагаа чухал дэмжлэг болж байгааг онцоллоо.




| УИХ-ын гишүүн, ГБХНХ-ын сайд Т.Аубакир Дархан-Уул аймгийн хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвд ажиллалаа | ||
| Үзсэн: 67 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.