Шууд Chart

Хэрэв товлолын вакцинаас хоцорсон бол нөхөн дархлаажуулалтад хамрагдах боломжтой

2026-05-26 14:00:58

2026 оны 05 дугаар сарын 25-ны өдрөөс 06 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулагдах Дархлаажуулалтын ээлжит 10 хоногийн үеэр өрх, сумын эрүүл мэндийн төвдөө хандан нөхөн дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Энэ жилийн дархлаажуулалтыг “Өнөөдрийн вакцин – Маргаашийн хамгаалалт”  уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд заавал хийх товлолын дархлаажуулалтаас хоцорсон 0-15 насны хүүхдийг нөхөн дархлаажуулах ажлыг эрчимжүүлэхэд чиглэж байна

Монгол Улсын товлолын дархлаажуулалтаар хүүхэд бүрийг төрсөн цагаас нь эхлэн нас насанд нь тохирсон вакцинд үнэ төлбөргүй хамруулж, амь насанд аюултай халдварт өвчнөөс сэргийлдэг.

Төрсний дараах 24 цагийн дотор

  • Сүрьеэгийн эсрэг (БЦЖ)
  • В вируст гепатитын эсрэг вакцин

2–5 сартайд

  • Халдварт саа
  • Сахуу
  • Хөхүүл ханиад
  • Татран
  • Хемофилюс инфлюэнза В халдварын эсрэг вакцинууд

9 сартайд

  • Улаанбурхан, улаанууд, гахайн хавдрын эсрэг (УГУ) вакцин

11 настайд

  • Хүний папиллома вирусийн эсрэг вакцин

Иймд эцэг эх, асран хамгаалагчид хүүхдээ насанд нь тохирсон вакцинд хугацаанд нь бүрэн хамруулж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх нь чухал юм.

 


Хэрэв товлолын вакцинаас хоцорсон бол нөхөн дархлаажуулалтад хамрагдах боломжтой  
Үзсэн: 72 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй