Нийслэлийн Засаг Даргын 2026 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Гамшгаас хамгаалах “Команд штаб”-ын сургууль, бэлэн байдлын үзлэг зохион байгуулах тухай” А/71 тоот захирамжийн хэрэгжилтийг хангах хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг тавдугаар сарын 25-29-ний өдрүүдэд зохион байгуулж байна.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд зохион байгуулагдаж буй нийслэлийн Засаг даргын нэрэмжит “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ээр Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хуулийн 33 дугаар зүйл “Гамшгаас хамгаалах албаны чиг үүрэг"-ийн хэрэгжилт, гамшгаас хамгаалах удирдлага, үйл ажиллагааны зохион байгуулалт, хариу арга хэмжээний төлөвлөлт, мэргэжлийн байгууллагуудын харилцан ажиллагаа, болзошгүй гамшгийн үед үүрэг гүйцэтгэх томилгоот бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлыг шалгана.
Өнөөдөр тус газрын Ажиллагааны удидлагын хэлтэс, Гамшгаас хамгаалах сургалтын хэлтсээс дүүргийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүнд “Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал” “Гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд оролцогч талуудын харилцан ажиллагаа”-ны талаар мэдээлэл хүргэж, мэдэг ойлголтыг дээшлүүллээ.
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгт дүүргийн 100 гаруй аж ахуй нэгж, байгууллага хамрагдана гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


| Сонгинохайрхан дүүрэгт гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулагдаж байна | ||
| Үзсэн: 68 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.