Шууд Chart

АНУ, Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг чангатгасан хуулийн төсөл баталлаа

2013-08-01 17:47:20

АНУ-ын конгрессийн төлөөлөгчдийн танхим Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг улам чангатгасан хуулийн төсөл баталлаа. Ираны нефтийн экспортыг жилийн туршид дахин 1 сая баррелиар бууруулахаар заасан энэ баримт бичгийг 400 конгрессмен дэмжиж, 20 нь эсэргүүцжээ. Иранд шинээр сонгогдсон ерөнхийлөгч Хасан Роуханиг тангараг өргөхөд хэдхэн өдөр дутуу байхад АНУ ийнхүү энэхүү хориг арга хэмжээ батлагдлаа. Ираны нефтийн аж үйлдвэрийн эсрэг чиглэсэн ийм үйлдлээрээ АНУ-ын эрх баригчид тус улсын цөмийн хөтөлбөрийн санхүүжилтийг хязгаарлахыг зорьж байгаа юм. Харин Иран улс өөрийн цөмийн хөтөлбөрийг цэвэр энх тайвны зорилготой гэж нотолдог.

 

АНУ, Ираны эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг чангатгасан хуулийн төсөл баталлаа  
Үзсэн: 996 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй